Хүүхдийн орыг нэмэгдүүлжээ

Улсын хэмжээнд энэ сарын 16-ний байдлаар ТТӨ-ний амбулаторийн үзлэгийн 10,6 хувь, аймагт 12,3 хувь, нийслэлд 8,2 хувь байна.
 
Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсээр байна. Нийт өвчлөгсдийн 82.9 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, нийслэлийн эмнэлгүүдийн  хүүхдийн орны ачаалал 23.7 хувиар хэтэрсэн байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас орны зохицуулалтуудыг хийсээр байна. Тухайлбал, өчигдөр Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасагт 20 орыг нэмэлтээр байршуулж, Баянзүрх дүүргийн таван хороо, Чингэлтэй дүүргийн хоёр хорооны хүүхдүүдэд үйлчилж эхэллээ. Мөн насанд хүрэгчдийн орыг хүүхдийн ор луу шилжүүлэх зохион байгуулалтыг хийжээ. 
 
Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Харин улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их, хүүхдийн орны хүрэлцээ муу байгаа энэ үед Цэргийн төв эмнэлэг зөвхөн батлан хамглаалах салбарынхан, тэдний хүүхэд багачуудаар хязгаарлагдахгүй, нэмэлтээр ор дэлгэж Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудад үйлчилж эхэлжээ.

Хүүхдийн орны ачаалал  хэтэрсэн энэ үед Цэргийн нэгдсэн эмнэлэг салбарын ачаанаас үүрэлцэж байгааг сайд Д.Сарангэрэл онцолж байна.

Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв  эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 65 хүүхэд  томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгаар ажлын өдрүүдэд 90 орчим хүүхэд үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд 130-140 орчим хүүхдүүд үйлчлүүлдэг байгааг эмч, ажилчид ярьж байна.
 




О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан