Кофе уухын САЙН ба МУУ тал

Кофены хэрэглээ өдрөөр өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл кофены сайн ба муу ач холбогдлын талаар “www.amybscher.com” сайт нийтэлжээ.
Нэг
Та кофе сонгохдоо импортын бус органик кофе хэрэглээрэй. Органик кофе танд сэргэг мэдрэмжийг өгөх болно.
Хоёр
Кофе их уух нь зүрхэнд хэт их ачаалал өгч, улмаар зүрх дэлсэх болон өвдөх шинж тэмдэг илэрдэг. Кофе их уудаг хүмүүсийн ихэнх нь зүрх судасны асуудалтай байдаг.
Гурав
Какао мөн адил зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Хэт их жинтэй хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө кофе, какао зэргээс татгалзаарай.
Дөрөв
Олон аяга кофе таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин час хийсэн ганцхан аяга кофе таныг эрч хүчээр цэнэглэж, улмаар нойрыг хулжаах болно.
Тав
Кофе өдрийн 14.00 цагаас хойш уух хэрэггүй. Харин өглөөний 8.00-14.00 цагийн хооронд кофе уугаарай.
Зургаа
Кофе уухдаа дээрээс нь цөцгий тос нэмэх хэрэггүй. Энэ нь таны бие дэх өөх тосыг нэмнэ. Харин та кофе уухдаа сүү дээрээс нь нэмж уувал илүү тааламжтай.


shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан