Цагаан батга яагаад үүсдэг вэ?

Цагаан батга, хар батга хоёр үндсэндээ адилхан. Хоёулаа л үхэжсэн эд эс болон, тослог нь нүхийг бөглөснөөс болж үүсдэг. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг. Харин тослог агуулсан нүх нь маш жижигхэн, өөрөөр хэлбэл хаалттай бөгөөд өнгө нь хувираагүй юм уу цагаан өнгөтэй болж гарч ирснийг цагаан батга гэж нэрлэдэг юм. Цагаан батгыг дотор нь зөөлөн ба хатуу толгойтой гэж хоёр ангилна.

1. Зөөлөн толгойтой цагаан батга

Харагдах байдал: Арьсны гадаргуу дээрх биржрүү маягтай харагддаг. Ямар нэг өнгөгүй, хөндүүргүй. Үүсэх нөхцөл: Арьсны эсийн дебри нь (нуранги), тослогтой холилдож нүхэн дотор бөглөрөөд, гадуураа үхэжсэн эсийн давхаргаар бүрхэгдсэн тохиолдолд зөөлөн толгойтой цагаан батга гардаг. Нүхэн дотор бөглөрсөн тослог болон эсүүд нь зөөлөн, шингэн хэлбэртэйгээр оршдог.

2. Хатуу толгойтой цагаан батга

Харагдах байдал: Хатуу толгойтой цагаан батга нь цагаан өнгийн оройтой байдаг. Гэхдээ улаан, үрэвсэлтэй хөндүүртэй батгануудтай харьцуулахад элдэв зовиургүй. Ялангуяа зовхи, амны эргэн тойронд гарах нь элбэг.
Үүссэн нөхцөл: Хатуу толгойтой цагаан батганы үүсэх явц нь зөөлнөөсөө ялгаагүй боловч, бөглөрөөг нь цэвэрлээгүйн улмаас хатуурч элсний цахи шиг болсныг нь ингэж нэрлэдэг юм. Хатуу толгойтой цагаан батгыг тослог, үхэжсэн эсийн нийлмэл гэж ойлгож болно.

Цагаан батга яагаад үүсдэг вэ?

Буруу арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээс

Гоо сайхны дэлгүүрүүдэд хэдэн зуун төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Гэвч эмзэг арьстай хүнд өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг олох бэрхшээлтэй байдаг. Цагаан батга ихтэй хүн минерал болон dimethicone агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр найрлага нь арьс амьсгалахад саад болж, хар болон цагаан батга үүсэхэд нөлөөлдөг.

Хооллолт

Хоол хүнсний тэнцвэргүй байдал нь шууд батга үүсэх нөхцөл болохгүй ч, арьс үрчийх, хуурайших, хэт тослогжих, уян хатан байдал алдагдахад нөлөөлж болно. Шингэц муутай, хүнд хоолнууд нь удаан боловсруулагддаг учраас түүнд агуулагдах хортой бодис нь гашилж хар болон цагаан батга үүсэхэд нөлөөлдөг.

Буруу цэвэрлэгээ

Будагтайгаа хэт удаан явснаас, эсвэл муу цэвэрлэснээс ч цагаан батга гарч болно. Мөн шингэн юм бага ууснаас болж арьс хуурайшч, цагаан батга үүсэх нөхцөл болно.

Цагаан батга ба хуурай арьсны хоорондын хамаарал

Арьсны хэт хуурайшил нь үхэжсэн эд эсний хэмжэг ихэсгэж, цагаан батга ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тослог арьстай хүн ихэвчлэн хар батгатай байдаг бол хуурай арьстай хүнд цагаан батга гарах нь элбэг байдаг. Тиймээс арьсныхаа тос чийгийн балансыг сайн тэнцвэржүүлж, тийм ч хүчтэй биш цэвэрлэгчээр цэвэрлэж, долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулж, мөн нэгээс хоёр удаа чийгшүүлэгч маск тавьж байгаарай.

Хатуу биш зөөлөн толгойтой цагаан батгатай бол бүлээсгэсэн алчуур нүүрэн дээрээ тавих юм уу, ууранд нүүрээ утаж нүхээ нээж байгаад хөвөнтэй гараараа маш зөөлхөн шахаж гаргаж болно. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн тооны, зөөлөн толгойтой батганд л тохирсон арга гэдгийг санаарай. Хатуу толгойтой болон үрэвсэлтэй батгыг шахвал үрэвсэл нь улам үгдэрнэ. Мөн усан бассейн, хэт их нар, агааржуулагч зэрэг нь арьсыг чинь хуурайшуулж цагаан батга гаргаж байж ч мэдэх учраас өөрийн ажиллах орчинг ажиглаарай. Нэгэнт гарсан цагаан батгыг арилгахад бензол пероксид юм уу салицилийн хүчил бүхий цэвэрлэгч, мөн хангалттай сайн чийгшүүлэгч, гуужуулагч хэрэгтэй. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан