Сэрэмжлүүлэг: Хүүхдээ хүнд үнсүүлж болохгүй !!!

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Британий Daily Mail сонины мэдээлэлд Darlington-д амьдарч байгаа Томас Брогений хүүхэд үл мэдэгдэх өвчний тууралт гарч сандарсан эцэг эх түргэн тусламжаар эмнэлэгт хүргүүлсэн байна. Энэ вирусын халдвар нь герпес вирусээс халдварладаг бөгөөд энэ нь арьсны салст бүрхэвчээр дамжин, өндөр халууралттай менингит зэрэг хүнд өвчнийг үүсгэдэг. Герпес вирусийг тээвэрлэгчдийн ихэнх нь яаж халдааснаа мэдэхгүй байдаг ч насанд хүрэгчид, тэр ч байтугай нярайд үхлийн аюултай юм байна.


Хүүгийнх нь дархлааны систем сул дорой байсан бөгөөд хүүхдийг үнссэнээс халдвар авсан нь тодорхой болсон гэжээ. Туршилтын үр дүн нь (herpes) герпес вирусын халдвар нь вирусыг тээвэрлэгч байсан хүний шүлс мөн уруул дээр гарсан хомхой гэх мэт зүйлээс дамжсан аж.

СайханУул.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан