Зүрхний аритми буюу зүрхний агшилтын хэм алдагдалт янз бүрийн шалтгаанаар багагүй тохиолдож байна. Ревматизмын зүрхний хэлбэр,атеросклероз,эрдсийн солилцооны хямрал нь хэм алдагдлын үндсэн шалтгаан болохоос гадна элдэв төрлийн хордлого, дотор эрхтний зүгээс зүрхэнд үзүүлэх рефлексийн нөлөөлөл ньхэм алдагд-лыг үүсгэдэг байна. Зүрхний хэм алдагдлыг эмчлэхэд олон төрлийн эмийн бодисууд болон цахилгаан импульсийн эмчилгээг өргөнөөр хэрэглэх болжээ. Хэм алдагдлыг арилгаж, зүрхний агшилтыг хэвийн болгох эмчилгээ нь зүрхний хэм алдалтын хэлбэрээс шалтгаалж харилцан өөр байдаг учир олонтаа тохиолддог хэм алдагдлын эмчилгээг тус бүрд нь авч үзье.
I ЖИРВЭГНЭХ ХЭМ АЛДАГДАЛ нь зүрхний хэм алдагдлын дотор хамгийн олон тохиолддог. Зүрхний тосгуурт гетеротод сэрлийн олон голомт үүссэнээс тосгуурын агшилт 1 минутанд 250—600 хүртэл олширдог байна. Энэ нь зүрхний булчингийн сэрэх, дамжуулах чанар, автоматизм алдагдсаны улмаас тосгуурын булчин чичирхийлэн агшиж байгаагаар тайлбарлагдана. Жирвэгнэх хэм алдагдал нь ихэвчлэн зүрхний хүнд эмгэгүүд болох кардиосклероз, 2 хавтаст хавхлагийн нүхний нарийсал, зүрхний булчингийн шигдээс, миокардитууд,тиреотоксикозын үед тохиолдох бөгөөд заримдаа элдэв рефлексийн нөлөөлөл,мэдрэл сэтгэхүйн болон хордлогын үйлчлэлээс үүсдэг байна.Орчин үед жирвэгнэх хэм алдагдлыг цахилгаан импульсийн ба хинидин эмчилгээ хэмээх хоёр аргаар голчлон эмчилж тодорхой үр дүнд хүрч байна. Цахилгаан импульсийн аргыг зохистойгоор хэрэглэснээр өвчтөний 80-90%д зүрхний хэвийн ажиллагааг сэргээсэн тухай хэвлэлд бичиж байгаа юм. Үүсээд удаагүй (2 жилээс хэтрээгүй) жирвэгнэх хэм алдагдлыг цахилгаан дефибрилляторын аргаар эмчлэн 93,7%д нь хэвийн хэмийг сэргээж болдгийг С.В.Шестаков Ю.П.Миранова нарын ажиглалт судалгаа харуулж байна.Цахилгаан импульсийн эмчилгээ нь зүрхний ихэнх жирвэгнэх хэм алдагдлыг эмчилж болох гаж нөлөө бараг үзүүлдэггүй сонгомол арга юм. Цахил-гаан импульсийн аргаар цусны эргэлтийн дутагдал бүхий жирвэгнэх хэм алдагдал, зүрхний багтраа, уушги хавагнах, цусны даралт багасах зэргийг эмчилсэн нь сайн үр дүн өгч байна.Нөгөө талаар зүрхний хэм алдагдлыг хинидинээр эмчлэх нь ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.Судлаачдын материалаас үзэхэд өвчтөний 40-80%д хинидиний тусламжтайгаар хэвийн хэмийг сэргээж байгаа ажээ. Хинидин нь зүрхний булчингийн эрдсийн солилцоонд нөлөөлж эсийн мембраны калийг гадагш нэвтрүүлэх чанарыг дарангуйлж эсийн дотоод дахь натрийн ионы хэмжээг багасгадаг. Ингэснээр тосгуурийн булчингийн рефрактор үеийг уртасгаж сэрэх чанарыг сулруулснаар тухайн хэм алдагдлыг арилгадаг. Хинидинийг бета-адреноблокаторуудтай хамтруулан хэрэглэсэн ч болно. Зарим хүмүүс хинидинд хэт мэдрэмтгий байдаг учир гаж нөлөө илэрч болно. Иймээс тухайн өвчтөнд хинидинийг хэрэглэж болох эсэхийг урьдчилан шалгах хэрэгтэй.Үүнд: 0,2гр хинидин уулгасны дараа ямар нэгэн гаж нөлөө, харшлын үзэгдэл илрэхгүй үед хэрэглэж болно. Мөн түүнчлэн цусны эргэлтийн алдагдал бүхий зүрхний ховдлын дотоод хоригууд, эмболийн улмаас үүссэн хүндрэл, халуун-тай өвчтөнд хинидинийг дангаар хэрэглэхийг хориглоно, Хинидин эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөнөө урьдчилан бэлтгэх нь чухал. Жирвэгнэх хэм алдагдал бүхий ихэнх өвчтөнд цусны эргэлтийн дутмагшил ямар нэг хэмжээгээр илэрсэн байдаг.Ийм үед хинидинийг шууд хэрэглэхэд хүндрэл гардаг учир урьдаар зүрхний гликозидуудын тусламжтайгаар цусны эргэлтийн алдагдлыг арилгах буюу аль болохуйц хэмжээгээр багасгах нь практикийн ач холбогдолтой юм. Зүрхний гликозид(дигиталис)-ын үндсэн үйлчилгээ нь тосгуур ховдлын дамжуулах тогтолцоогоор гүйх сэрлийн долгионыг удаашруулан,зүрхний булчингийн хүчийг идэвхжүүлж ховдлын агшилтыг хүчтэй болгосноор илэрдэг.Дигиталисыг хоногт 0,2-0,3граммаар 3-5 өдөр хэрэглэж цаашдаа тунг багасгаж (0,05 гр-аар өдөрт Зудаа) уулгах ба судасны лугшилт 1 минутанд 80-90, 60-70 удаа байхаар тунг тохируулах хэрэгтэй. Учир нь түүний тунг хэтрүүлэхэд зүрхний булчинд хуримтлагдан хордлого үүсгэдэг.Эрдсийн солилцооны хямралыг арилгахын тулд давс багатай хоол унд хэрэглэж, хлорт калийг 1,0-р өдөрт гурван удаа, 8-12 хоног уух буюу эсвэл панангинийг 2 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа уулгана.Тромбоэмболын хүндрэлээс сэргийлэх зорилгоор антикоагулянтуудыг хэрэглэдэг. Эдгээр бэлтгэлүүдийг хийсний дараа хинидиний эмчилгээг эхлэн явуулна. Хинидин хэрэглэх олон хэлбэрийн схем байдаг.Эдгээрээс орчин үед доорхи схемийг голчлон хэрэглэдэг. Тухайлбал:
1-р өдөрт 0,2 грамм
2-р өдөрт 0,4 г-аар 2 удаа
3-4р өдөрт 0,4 г-аар 3 удаа
5-8р өдөрт 0,4 г-аар 4 удаа хэрэглэх ба курсийн
дундаж тун 20,0 юм.Энэ тунгаар зүрхний хэвийн хэм сэргэдэггүй тохиолдол ч байдаг.Ийм үед хинидиний гажуу үйлчлэл илрэхгүй бол хоногийн тунг нэмэгдүүлж курс эмчилгээг 12 хоног хүртэл сунгаж болно. 9-10 дахь өдөр 0,4 граммаар хоногт 5 удаа, 11-12дахь өдөр 0,4гр-р 6 удаа уулгана. Өвчтөний цусны даралт хэвийнхээс бага байгаа үед хинидинийг хэрэглэж буй бол түүний нэг удаагийн тун дээр 0,01 грамм эфедринийг нэмэх юмуу тусгайд нь 0,02 г-аар өдөрт 2-3удаа хэрэглэнэ. Ингэснээр цусны даралт гэнэт буурах,тосгуур ховдлын дамжуулах замд хурц алдагдал үүсэхээс сэргийлдэг.
2. Ээлжийн гадуурхи агшилт (экстрасистоли)- Синусын занги-лаанаас гадна эмгэг сэрэл үүссэнээс зурхний ээлжийн бус агшилт үүсдэг.Энэ хэлбэрийн хэм алдагдал нь ихэвчлэн цусны эргэлтийн алдагдалтай хүмүүст илэрдэг, нидээд олон тохиолддог хурц алдагдлын нэг юм.Ийм нөхцөлд цусны эргэлтийн алдагдлыг арилгахад хэм алдагдал үгүй болно. Дигиталис болон зүрхний гликозидоор эмчилгээ явуулж буй үед баруун ховдлын бүлэг ээлжийн гадуурхи агшилт (би-тригеминия) үүсч болох ба ийм тохиолдолд гликозидыг даруйхан хасаж хлорт кали эсвэл панангин хэрэглэвэл зохино.Түүнчлэн 5%-ийн унитол 5мл-ээр 3-10 хоногт булчинд хийхэд ээлжийн гадуурхи агшилт арилна.Альдостероны антагонистууд (альдактона«А»,верошпирон) нь ээлжийн гадуурхи агшилтыг арилгах үйлчилгээтэй юм. Бета-адрено блокаторууд тухайлбал индерал буюу изоптин 60-120 мг, тразикарыг хоногт 20—30 мг-аар хэрэглэх ба эдгээрээс зүрхний булчингийн агших чадварыг сулруулах, цусны даралт бууруулах зэрэг гажуу нөлөөг тразикар нь бараг үзүүлдэггүйгээрээ онцлог юм. Зүрхний хэм алдагдлын эсрэг хүчтэй нөлөө бүхий эмүүдийн нэг нь аймалин jom. Үүнийг хоногт 400-700мг,N-пропил аймалин бромидийг нэг шах-малаар хоногт 3-4 удаа ууж хэрэглэнэ.Новокаинамид, тетацин, магния, лидокайн, этмозин зэрэг бэлдмэлүүд нь хэм алдагдлын эсрэг нөлөөтэй боловч үйлчилгээгээр сулавтар юм.
3.ЗҮРХНИЙ ТҮГШЭЭ (ПРОКСИЗМАЛЬ ТАХИКАРДИ)
нь эмнэлгийн яаралтай тусламж шаарддаг,цөөн биш тохиолддог хэм алдагдлын биеэ даасан хэлбэр юм. Энэ үед зүрх гэнэт хүчтэй дэлсэж эхлэх ба энэ нь тодорхой хугацаагаар үргэлжилдэг.Зүрхний агшилтын тоо хэвийнхээс 2-3 дахин олширч түүнтэй холбогдсон клиникийн шинж тэмдгүүд илэрдэг.Уул хэм алдагдлыг үүсгэх сэрлийн нөлөөлөлтийн байрлалаар нь тосгуурын,тосгуур-ховдлын,ховдлын гэх зэргээр ангилдаг. Зүрхний түгшээг механикийн ба эмийн гэсэн
хоёр үндсэн аргаар эмчилж болно.Механикийн аргуудад: баруун талын нойрны артерийн синус дээр дарах,нүдний алиман дээр дарах,гүнзгий амьсгалуулах, огих хөдөлгөөн зориуд хийлгэх,хэвлийн дээд хэсгээр дарах зэргүүд болно. Дээр дурдсан Бүх аргууд нь тэнэгч мэдрэлийн төгсгөлийг механикаар цочруулан зүрхэнд үзүүлэх түүний рефлексийн нөлөөг хүчтэй болгодог байна.Хэрэв зүрхний түгшээ нь
механик аргаар арилахгүй бол эмийн эмчилгээ явуулна. Норадреналин 0,2мл эсвэл мезатон 0,4мл-г физиологийн уусмалаар найруулан судсанд тарьдаг. Эдгээр нь артерийн даралтыг нэмэгдүүлж тэнэгч мэдрэлийн үйлчилгээг идэвхжүүлж улмаар зүрхний хэмийг хэвийн болгох үйлчилгээтэй юм.Түүнчлэн 50мг индерал юмуу
аймалинийг 10%-ийн глюкозын буюу физиологийн уусмалаар шингэлэн венийн судсаар аажим тарихад сайн үр дүн үзүүлдэг.Аймалинийг венийн судсаар хийж эмчлэх нь зүрхний түгшээний ховдолын хэлбэрийг арилгах найдвартай сайн арга юм.Строфантиний 0,05%-ийн 0,5-1,0мл уусмал, изоланидийн 0,02%-н 2мл уусмал, новокайнамидын 10%-ийн 5-8мл уусмал, этмозиний 2,5%-ийн 2-4мл-н уусмалуудын аль нэгийг венийн судсанд тарих ба 10,0-12,0 хлорт калийг нэг удаа уулгах зэрэг үр дүн сайн өгдөг эмчилгээний хэлбэрүүд олныг нэрлэж болно.
4.ДАМЖУУЛАХ ЧАНАРЫН АЛДАГДАЛ БҮХИЙ ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДАЛ
нь зүрхний булчингийн дамжуулах тогтолцоогоор гүйн өнгөрөх сэрлийн долгио алдагдсанаас болдог.Энэхүү сэрлийн долгионы дамжих хурд нь хэвийнхээс ялимгүй удаашрахаас авахуулаад бүрэн зогсох хүртэл янз бүрийн хэлбэртэй байна.Эдгээр өөрчлөлтүүд нь түр зуурын буюутогтмолхугацаагаарилэрдэг.Хориг(блокад) үүсгэх гол шалтгаанууд нь ревматизм, атеросклероз, хордлогууд, сахуу мэтийн хурц халдварт өвчнүүд, мэдрэлийн нөлөөлөл, гэмтэл, төрлөхийн гажиг зэрэг болно. Дамжуулах чанарын алдагдлын эмчилгээ нь юуны урьд үүсэх шалтгааны эсрэг чиглэсэн байх хэрэгтэй.Адреналинийг бага тунгаар хэрэглэхэд дамжуулах чанарт идэвхтэй нөлөө үзүүлдэг ба ямар нэг гажуу үйлчлэл илэрдэггүй юм. Сүүлийн үед зүрхний хоригуудыг кортикостероидоор эмчлэх арга өргөн дэлгэрч байна. Хөндлөн хоригуудыг эмчлэхэд кортикостероидыг их тунгаар (50-бОмг) эхэлж, дараань тунг аажмаар бууруулна. Курс эмчилгээний хугацаа 1,5-2 cap. Зүрхний булчингийн шигдээсийн улмаас үүссэн тосгуур ховдлын бүтэн хоригийн үед преднизолоныг өдөрт 50мг-аар венийн судсанд, гидрокортизон 50мл-ыг булчинд хийж цаашдаа хоногт 25-ЗОг-аар преднизолоныг 6 өдөр үргэлжлэн уулгана.Морганы-Эдемс-Стоксийн хам шинж илэрсэн үед адреналин, изад-рин, атропин, гипотиазид зэрэг эмүүдийг эфедрин, эуфиллинтэй хавсруулан. хэрэглэнэ.Сүүлийн үед электростимуляцийн аргаар Морганы-Эдемс-Стоксийн хам шинжийг амжилттай эмчилж байна. Дээрх хэм алдагдлыг дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт бетаиндренаблокаторуудыг 40-60мг-аар, хинидин 0,4-0,9г, делагил 1- 3 шахмалаар хэрэглэж болно.