ХӨХ ЧИНЭРЧ ӨВДӨХӨД БАЙЦААНЫ НАВЧ МАШ САЙН


Байцааны хальсанд та бидний мэдэхгүй олон ашиг тус байдаг. Ялангуяа хөхүүл эхчүүдэд болон эмзэг хөхтэй бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. Хөхүүл эхчүүдэд тулгардаг нэгэн том асуудлын нэг бол хөх чинэрч өвдөх байдаг шүү дээ. Хүүхдээ хөхүүлээгүй удахад эсвэл хүүхэд сүүндээ цатгалдаад байвал байгалийн жам ёсоор эхийн хөх чинэрч өвддөг.
Гэхдээ энэ нь маш зовиуртай төдийгүй байнга чинэрдэг бол хөхний толгой хагарах, хөхний булчирхай цочрох зэрэг сөрөг үр дагаварууд гардаг тул гэрийн нөхцөлд хөхний чинэрэлтийг арчлаж, эмчлэж байх хэрэгтэй. Мэдээж эхчүүд маань чинэрсэн хөхөө саадаг. Харин хэсэг хугацааны дараа дахиад л чинэрч өвдөж зовиурлах нь бий.
Хөхний чинэрэлтийн өвдөлт зовиурыг анагаах хамгийн үр дүнтэй байгалийн арга бол байцааны навч юм. Байцааны навчинд чинэрч чангарсан булчин, зөөлөн эдийг сулруулж амрааж тайвшруулах увидас байдаг төдийгүй хавдаж хавганасан хэсгийн ч хавныг буулгадаг.
Шинэхэн ургацын байцааг сонгон авч хальсийг салгаж хүйтэн усаар сайтар угааж сэгсрээд хөхүүл эхчүүд хөхний даруулганыхаа дотор талд байцааны хальсийг хийж даруулгаа зүүгээрэй. Бүхэл өдрийн эсвэл шөнийн турш зүүж болох ба 8-10 цагийн зайтай байцааны хальсийг шинэ хальсаар солиорой.
Ийм үед хүссэн үедээ хүүхдээ хөхүүлж болох ба байцааны хальс хүүхдэд ямар нэгэн харшил өгөхгүй, сүүнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байгалийн гаралтай хүнсний ногоо юм. Та байцааны хальсийг хэрэглэж заншсанаар хөх чинэрэх зовиураас ангижраад зогсохгүй хүүхдээ хөхнөөс гаргасны дараа ч таны хөх өмнөх шигээ сайхан хэлбэрээ хадгалж үлдэхэд туслах болно.
Байцааны хальс нь чангарч чинэрсэн хөхний булчингуудыг тайвшруулан суллалаад зогсохгүй хөхний толгой хагарах, сүү татрах зэргээс урьдчилан сэргийлэх тун үр дүнтэй арга юм шүү. Үүгээр ч зогсохгүй толгойн өвдөлт, гар хөл гэмтэж хавдсан тохиолдолд хүртэл байцааны хальсийг ашиглаж боолт хийхэд өвчин намдаадаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан