Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгах нь эрүүл мэндэд нь сайн


Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг. Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд байгааг гайхан нэгэн эмчээс лавлан асууж билээ. Түүний хэлснээр “Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон” байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ. Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй. Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв.
Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа. Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө. Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй. Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа. 1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан. Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагаг үй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадварг үй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан