Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уламжлалт анагаах ухааны аргаар ханиад томуугаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.
- Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.
- Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.
Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн ханиад томуугаас урьдчилан сэргийлээрэй гэв.