Улирал бүрт тохирсон хүнс хэрэглэ

  • Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой
  • Байнга жиндэж даарах нь бөөрний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог
  • Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй.  Учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас барагдаж, бүтцэд өөрчлөлт орж, үе өвдгөөр өвддөг болдог.
Сүүлийн үед монголчуудын идээ ундааны соёл алдагдаж, явдал мөр буруудаж буй талаар уламжлалтын эмч нар ярих боллоо. Мацаг бариад нас барлаа, турах гэж хоолны дэглэм бариад бөөрний дутагдалд оржээ зэрэг мэдээлэл чих дэлсэх болов.
Монголчууд эрт үеэс уламжлалт анагаах ухааны дэглэм, зарчмыг мөрдөж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс хамгийн зөв амьдарч иржээ гэж уламжлалтын эмч нар ярьж байхыг хэдэнтээ сонсов. Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар “Оточ Манрамба” их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Батчимэгийн зөвлөгөөг хүргэж байна. 
Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж, хүйтэрч буйг илтгэнэ. Энэ үед байгаль улирлыг дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Хүйтрэхээр бие организм илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж, галын илч ихэсдэг.
Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг.
Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын нөхцөлд тохируулан хоол лох нь чухал.
Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон үрийн тосоор биедээ түрхлэг, иллэг хийж махны шөл, бурам, сүү зэргийг хэрэглэвэл ядрахгүй.
Эрт дээр үеэс монголчууд өвөл идшээ бэлдэж, махан хоол голдуу идэн, зуны улиралд цагаан идээгээр болгодог байсан нь галын илчтэй уялдуулан зөв хооллож байсныг илтгэнэ.
Суурин иргэншилтэй болох тусам зөв хооллох, улиралдаа тохируулан идэх зүйл ховордож ходоод, эс шингэх өвчнөөс эхлээд дотор өвчнөөр өвчлөх нь ихсэж байна. Идэж байгаа хоол чанарлаг бөгөөд шимтэй, хий шар бадганд тохирвол тамир тэнхээг тэтгэдэг төдийгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь сэтгэлд зохистой байваас эмчилгээ болно.
Байнга жиндэж даарах нь бөөрний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог. Гуя шилбээ хүрсэн үслэг дулаан пальто, өвдөг шагайнаас дээгүүр давсан гутал, малгай өмсөх хэрэгтэй.
Биеийн үе барилдсан хэсгүүдээ дааруулахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе, өвдгөөр өвддөг болно. Идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой. 
Аливаа өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөл байдаг. Энэ нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад гэсэн дөрвөн зүйл юм. Тиймээс хоол унд, явдал суудлаа зохицуулбал өвчин тусахгүй, урьдчилан сэргийлэх бололцоотой.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН