Залуусын дунд хорт хавдар нэмэгдэж буйн шалгаан нь буруу хооллолт, нийгмийн тусгаарлалт, хорт зуршилтай холбоотой.
Харин тэр бүр анзаардаггүй бас нэг шалтгаан нь антибиотик хэрэглэсний дараа гэдэсний бактерид өөрчлөлт гардагтай ихээхэн холбоотойболохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Их Британи, Австралийн тэргүүлэх эмч, судлаачид тогтоожээ.
Их Британид 1990-2018 оны хооронд 25-49 насны хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл 22 хувиар өсжээ.
Тухайлбал, хөх, бүдүүн гэдэс, уушги, бамбай булчирхай болон нөхөн үржихүйн эрхтний хорт хавдар залуужиж байгаа аж.
АНУ-ын хорт хавдар судлаач Веда Гиригийн үзэж буйгаар, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар архи, тамхи, улаан мах, давс их хэмжээгээр, эсрэгээр эслэг бага хэрэглэх нь залуу насандаа хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Гэдэсний ашигтай бактери болох микробиом өөрчлөгдсөнөөр 45-аас доош насны залуусын дунд хорт хавдар нэмэгдэж байгаагийн шалтгаан болж байна гэж Мельбурны их сургуулийн судлаач Дэниэл Бюкенен онцолжээ.
Ашиггүй бактери нэмэгдсэнээр бие организмд үрэвслийн процесс явагдаж, дархлааны тогтолцооны гаднын эсүүдтэй тэмцэх чадварыг бууруулдаг байна. Ийм өөрчлөлтүүд шулуун гэдэсний хорт хавдар үүсэх шалтгаан нь болдог. Ингэхдээ эл шалтгаан нь антибиотикийг өргөн хэрэглэж буйтай ихээхэн холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.