2022 оны I улирлын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 2572 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 1.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 77 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 38.0 хувийг заг хүйтэн, 34.8 хувийг тэмбүү, 27.1 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү (134), трихомониаз (46), ХДХВ/ДОХ (1) тохиолдлоор буурч, заг хүйтэн (104) тохиолдлоор өссөн байна.