2023 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,245 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байгаа аж.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4,206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3,579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2,437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү өвчлөл 154 тохиолдлоор өсжээ.
Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын цагийн хуваарийн дагуу хандахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс уриалав.