Энергийн нөөцөө нэмэгдүүлэх тухай ба СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Энергийн нөөцөө нэмэгдүүлэх тухай ба СТРЕСС МЕНЕЖМЕНТ

 

Таны сэтгэлзүйн хүч, энергийн нөөц шавхагдсан мэт мэдрэмж төрж байсан уу? Магадгүй, тэгж санагддаг болсон бол яг одоо дараах шинж тэмдэг танд ажиглагдаж байгаа эсэхийг нэг бүрчлэн бодоод үзээрэй. 

Нэг газраа удаан гацсан мэдрэмж. Амьдрал нэгэн хэвийн ямар ч өөрчлөлтгүй, маш их ажилладаг ч амьдралын түвшин ахидаггүй. Товчхондоо бол өдөр тутмын амьдрал уйтгартай санагдаж эхлэх.  Залхуу хүрэх, юу ч хийх сонирхолгүй болох мэдрэмжтэй болох. Энэ нь алдсан энергиэ зөв цаг хугацаанд нь нөхөөгүйн улмаас таны энергийн нөөц шавхагдсан байгааг илтгэдэг.

Ядарч, сульдах. Унтаад л байгаа мөртлөө ядаргаа тайлагдахгүй, нойр ханахгүй болдог. Ажил хийх сонирхол, бүтээмж буурна. Өмнө нь хийх дуртай байсан зүйлсээ ч хийх хүсэлгүй болно. Сав л хийвэл бухимдах.. Стресс даах чадвар буурч, жижиг асуудалд ч цухалдаж, уурлах... Дархлаа унах. Дахиад л нөгөө ядарсан мэдрэмж. Спортоор хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, тэр байтугай алхах ч сонирхолгүй, чадалгүй болсон мэт санагдах.

Энэ мэтчилэн сэтгэл санаа, бие бүхэлдээ тавгүйтсээр байгаа бол таны энергийн нөөц буурч, стресст өртөж эхэлсэн гэсэн үг. Энэ унасан эрчмийг дагаад хүний амьдралын чанар, хэмнэл, эрүүл мэнд, ажил, карьер, бизнес ч мөн зогсонги, хөшүүн байдалд ордог тул байж болох бүхий л хэлбэрээр энергийн нөөцөө сэргээж, эрч хүчээ нэмэгдүүлээрэй. 


Стресс менежмент гэж юу вэ, стрессийг зохицуулах аргууд
 

  • Стресс менежмент гэдэг нь стресс үүсгэж буй нөхцөл байдлыг боломжтой бол өөрчлөх, боломжгүй бол өөрийн үзүүлж буй хариу үйлдлээ өөрчлөх, өөртөө анхаарал тавих, амарч тайвшрахад цаг гаргахыг хэлнэ.
     
  • Бүтээлч, сонирхолтой байдлаар энергиэ сэргээх эрэл хайгуул хий. Стресс тайлах сургалтуудад хамрагд. Жишээ нь, хөгжимт бясалгал, уран зураг, шавар урлалын сургалт, хөтөлбөрүүдэд очих нь маш чухал. Та хэсэгхэн хугацааны дараа энерги чинь хэрхэн сэргэж, өөрөө хэрхэн өөрчлөгдөж байгаагаа мэдрэх болно. 
     
  • Дасгал хөдөлгөөн хий, дор хаяж өдөрт 30 минут алх. Өдөр тутмын дадал, нэгэн хэвийн тогтсон хэв маягаа эвдэх. Шинэ хобби, шинэ спортын төрөл, аливаа шинэ зүйлийг турших нь таны энергийн түвшинг өсгөнө. 
  • Бодол, сэтгэл зүйгээ эерэг төлөв дээр аваач. Өөртөө урам зориг өг. Урам өгч, итгэл нэмэх ном, подкаст, яриа, бусдын жишээ зэргээс суралц. Сонс, ярилц. 

  • Эерэг бай. Сөрөг хүмүүсээс зайгаа барь. Таны эрч хүчийг сордог токсик, гомдоллодог, бүх зүйлд сөргөөр ханддаг, нэгэнт эерэг ухамсар зүрх, сэтгэл, хүмүүжилд нь тогтоогүй хүмүүсээс холдоорой. 

  • Өдөр бүр өөрийнхөө амьдралд зөв дадал бий болгох. Үйлдэл болгоноо чин сэтгэлээсээ хийж, түүнээс чанар, таашаал мэдэр. Гоё хоол ид, гоё хувцас өмс. 

  • Орон зайн цэвэрлэгээ хийх. Гэр, ажлын байр, утас, цахим орчноо цэгцэлж, хэрэглэдэггүй зүйлээсээ салаарай. Дахин хэлэхэд, сөрөг зан чанартай, урамсарт энергийн түвшин доогуур хүмүүсээс бол хамгийн түрүүнд зайгаа барь. 

  • Дуусгаагүй ажлуудаа жагсааж байгаад эхнээс нь тууштай хэрэгжүүл. Хойшлуулсан, дуусгаагүй, сунжирсан, эсвэл хэн нэгэнд амласан боловч хийгээгүй ажил, амлалтууд хүнийг бодол, санаа зовинолооор дамжуулан маш их ядраадаг. Бодлоо цэгцэлж, энергиэ сэргээх сайхан зүйлс дээр төвлөр. Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр. Бүх зүйлийг хянаж, удирдах боломжгүйг санаж, сэтгэлээ цэгцэл. 

  • Сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийл. Хадгалах хэрэггүй. Нийгмийн идэвхтэй бай. 
     
  • Харилцан буулт хий. Уучилж сур. Бусдаас уучлал гуйж, ойлголцож, үүссэн асуудал, маргааныг дуусгаж сурах нь сэтгэлийн амар амгаланг үргэлж бий болгодог. 

 

Та сэтгэлзүйн хувьд эрүүл бол
 

  • Гэр бүл, дотны хүмүүстэйгээ эерэг, айдасгүй харилцаа үүсгэж чадна.
  • Ажлаа бүтээмжтэй хийж, эргэн тойрондоо хувь нэмэр оруулна.
  • Өөртөө итгэлтэй, бусадтай тухтай харилцаж чадна.
  • Ямар нөхцөлд хэрхэн биеэ авч явах ёстойгоо мэднэ.
  • Нийгэм болон хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө захирдаг, зорилготой байна.
  • Өдөр тутмын амьдралын стресс, гэнэтийн асуудлыг зохицуулж, тайвнаар шийднэ.
  • Өөртөө болон амьдралдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байж чадна.
  • Нийгмийн сайн харилцаатай байж, илүү уян хатан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан