Та цусаа өгч байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг.
Биеийн жингээс хамаарч нэг кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно.
Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна.
Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж, 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.
Цусаа бэлэглэх нь бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм.
Цус бэлэглэсний дараа шингэн зүйл ахиу ууснаар 48 цагийн дотор таны цусны эзлэхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй.
Цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идэвхжинэ.
Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв