Гуравдугаар эмнэлгийн Диализын тасаг буюу бөөрний тасаг Монголдоо л ганц гэгдэх тоног төхөөрөмж, эмчилгээтэй. Тиймээс ойролцоох бүхий л эмнэлгүүд өвчтнөө энэ эмнэлэг рүү шилжүүлдэг. Гэвч Диализын тасгийн 11 аппаратын 4 нь эвдэрснээс болж хиймэл бөөрний эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн хүлээлт, ачаалал эрс нэмэгдсэн байна.
Аппаратууд өнгөрсөн 7, 8 дугаар сард эвдэрсэн гэдгийг тасгийн эрхлэгч ярилцлага даа дурджээ. 11 аппарат бүрэн ажиллаж байхад Диализын тасаг хоёр ээлжээр ажлын таван өдөр ажилладаг байсан бол одоо 7 аппарат дээр ажлын зургаан өдөр гурван ээлжтэйгээр өвчтнүүдийг хүлээн авч ажиллаж байгаа гэнэ. Хоёр аппаратыг засуулахаар сэлбэг хэрэгслийг захьсан. Харин хоёр нь хуучирсан болохоор засагдах боломжгүй болсон хэдий ч засах нөхцөл боломжийг хайж байгаа гэлээ.
Үнэндээ эмч эмнэлгийн байгууллага эвдэрсэн тоног төхөөрөмжийг засч, сайжруулах үүрэггүй. Тэд өвчтнөө л эмчлэх асрах үүрэгтэй. Харин тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамаар дамжуулж Засгийн газар шийдэх учиртай юм. Эрүүл мэндийн яаманд нэмэлт аппарат хэрэгтэй гэж захиалга эвдрэл гарах үед өгчээ. Гэвч асуудал шийдэгдэхэд хугацаа шаардлагатай бололтой юм. Тэр болтол Гуравдугаар эмнэлгийн Диализын тасгийнхан гурван ээлжээр ажлын 6 өдөр ажилласаар байх нь.