Нярайн шарлалт, ургийн зүрхний бичлэг хийх тоног төхөөрөмж гардуулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 27 Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай нийт 3 төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулж өглөө.

Энэхүү гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар, ӨЭМТ-ийн төлөөлөл оролцлоо. Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмүүд бөгөөд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох боломжтой болж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан