Судалгаа: 2050 он гэхэд антибиотикт тэсвэртэй супер нянгийн халдвараар 39 сая хүн амь үрэгдэж магадгүй

Судалгаа: 2050 он гэхэд антибиотикт тэсвэртэй супер нянгийн халдвараар 39 сая хүн амь үрэгдэж магадгүй

 

Дэлхий даяар эмчилгээнд тэсвэртэй эмгэг төрөгчийн халдварын улмаас нас баралтын тоо 2050 он гэхэд 70 гаруй хувиар нэмэгдэж магадгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ. “The Lancet” сэтгүүлд даваа гарагт /2024.09.16/ нийтлэгдсэн тус судалгаа 2025-2050 оны хооронд микробын эсрэг эмчилгээнд тэсвэртэй бичил биетний улмаас 39 сая хүн амьсгал хурааж магадгүй гэх үр дүнд хүрсэн байна.

Тус судалгааг “Global Research on Antimicrobial Resistance Project” бусад байгууллагуудтай хамтран явуулжээ. Тэд 1990-2021 оны хооронд бүртгэгдсэн микробын эсрэг эмчилгээнд тэсвэржилттэй халдварын тоо баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Дүн шинжилгээ хийхэд тийм халдварын тоо таваас доош насны хүүхдүүд дунд 50 гаруй хувиар буурсан бол 70 болон түүнээс дээш насныханд 80 хувиар нэмэгдсэн гэх үр дүн гарчээ.

Үүний дараа судлаачид статистик загварчлалыг ашиглан 2050 он гэхэд микробын эсрэг эмчилгээний тэсвэржилтийн халдварлал, нас баралт ямар төлөвтэй байхыг тооцоолсон байна. Тэдний тооцооллоор бол арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд тийм төрлийн халдварын нас баралт нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Бактери, мөөгөнцөр гэх мэт өвчин үүсгэгчид эмчилгээнээс ямар нэгэн байдлаар зайлсхийх чадвартай болсноор микробын эсрэг эмчилгээний тэсвэр үүсдэг. Энэ тэсвэржилт эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой. ДЭМБ микробын эсрэг эмчилгээний тэсвэр нь дэлхийн эрүүл мэнд, хөгжилд тулгамдаад буй гол асуудал гэж нэрлэсэн.

Эх сурвалж: CNN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан