Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д. Энхзул "APAO-2024" буюу Ази Номхон далайн нүдний эмч нарын академийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Д.Энхзул эмч нь эрүүл мэндийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2003 оноос өдийг хүртэл ажиллаж байна.
Тэрбээр нүд судлалын салбарт нэр хүндтэй нүдний мэс заслын эмч юм.
Тэрбээр өнгөрсөн 2022 онд гэхэд 2600 гаруй нүдний үзлэг, 420 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэж орон нутгийн нүдний эмч нарт жижиг зүслэгт болрын мэс заслыг зааж сургах, нутагшуулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шилдэг мэс засалч эмч.