Сүүлийн үед идэр насны залуус уушгины хорт хавдар өвчнөөр өвчилж байгаа талаар мэргэжлийн эмч нар анхааруулж байна.
ХСҮТ-өөс мэдээлж буйгаар өнгөрсөн хугацаанд идэр насны буюу 20 наснаас дээш насны хэд хэдэн залуус уушгины хорт хавдар өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн. Бүр хүндэрсэн буюу хожуу шатандаа орсон байдалтай ирсэн.
Өнгөрсөн жил 28 настай эрэгтэй уушгины хавдраар нас барж байжээ. Харин өнөө жил 20, 25 настай залуус өвчилж байна гэх. Өмнө нь ганц нэг тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд энэ тоо нэмэгдэж байна, цаашдаа ч нэмэгдэнэ гэдгийг эмч нар хэлж байна. Учир шалтгаан нь агаарын бохирдол буюу утаат тамхи болон электрон тамхи татаж байгаатай шууд холбоотой. Багаасаа тамхи татсан хүүхдүүдийн уушги эрүүл байх боломжгүй. Яагаад гэвэл цахилгаан тамхи татдаг хүүхдүүдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой гэх. Тамхины хор нөлөө их байдаг гэдгийг мэдэхгүй хүүхэд залуус эр эмгүй цахилгаан тамхи татаж байгаа нь маш буруу шүү гэдгийг НЭМҮТ болон холбогдох эмч нар анхааруулж, зөвлөсөөр байна.