СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Электрон тамхинд хогийн ургамал устгахад зориулагдсан хорт бодис агуулагддаг


Сүүлийн үед залуус төдийгүй дунд болоод ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэх болсон. Энэ талаар БШУ-ны сайд хэд хоногийн өмнө хөндөж, онцгой анхаарах ёстой чиглэлийг холбогдох албаныханд өгсөн билээ. Тэгвэл ШУА-ийн "Биологийн хүрээлэн"-ээс электрон тамхи ба түүний агууламжийн тухай сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна. 
Олон нийтийн дунд электрон тамхи утаат тамхи шиг хор хөнөөл үзүүлэхгүй гэх өрөөсгөл ойлголт их бий. Тэгвэл электрон тамхины найрлагад ямар бодис агууллагддаг болохыг дэлгэрэнгүй өгүүлье. 
БОДИСУУДААС ДУРДВАЛ:
  • Никотин – Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
  • Propylene glycol – Юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
  • Карсиноген – Ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
  • Бензол – Бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Акролеин (Acrolein) – Гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
  • Диацетил (Diacetyl) – Bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
  • Diethylene glycol – Уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис
  • Хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
  • Кадми (Cd) – Амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал
  • Ultrafine - Амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна
Эх сурвалж: ШУА, Биологийн хүрээлэн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан