Иргэд ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликэйшнээр төлөхдөө төлөх ёстой сар, жилээ буруу сонгон давхардуулан төлөх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt/-тэй хамтран шимтгэл төлөх цэсийг илүү боловсронгуй болгох хөгжүүлэлтийг тогтмол хийж байна.
Энэ удаагийн хөгжүүлэлтээр шимтгэл төлөлтийн дутуу саруудыг ШАР өнгөөр, төлөгдсөн саруудыг НОГООН өнгөөр ялгаж өглөө. Ингэснээр давхардуулан төлөх асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.