Эрүүл мэндийн даатгалыг чөлөөлөөгүй

Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан энэ сараас эхлэн 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг иргэдийн цалингаас суутгахгүй. Энэхүү шийдвэрийн хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр болсон. Гэвч үүнд эрүүл мэндийн даатгалыг хэрхэн төлөх талаар дурдаагүй юм. Тиймээс энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодруулахад “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд тодорхой заасан. Тодруулбал, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр болсон. Үүнд эрүүл мэндийн даатгал гэж дурдаагүй болохоор ажил олгогч болон даатгуулагч өөрсдөө төлнө” хэмээлээ. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллага болон ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо нийт дөрвөн хувийн шимтгэл төлнө гэдгийг хэллээ.
Засгийн газрын мэдээскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан