Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлийн 33.220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, нийт 193 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн Э.Б нь Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.