Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийг голчлон залуучууд үйлдэж байна

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгасан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 бол гэмт хэрэгтнийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа аж. Тодруулбал, 2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоож, хавтаст хэрэг нээсэн байна.  Түүнчлэн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулж байсан хэргийг илрүүлж, таслан зогсоожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан