Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ



Наймдугаар сарын 14-н буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгааг мэдээлж байв.
Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.
Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан