Тарваганы давсаг түүхийгээр нь залгисан найман настай хүүд тахлын сэжиг илэрчээ


36034
Нийслэлд бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрсэн тохиолдол гарчээ. Найман настай “Х” тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан байна. Тодруулбал аав, ээж нь хүүгээ өрхийн эмнэлэг, “Интермед” эмнэлэг, ХӨСҮТ-д үзүүлжээ.
Мэргэжлийн хүмүүс хэлэхдээ “Хэрэв тарваган тахал өвчнөөр өвчилсөн байсан бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй юм” гэв.
Хэдийгээр хүүгийн онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнийг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг дахин сануулав. Хуулиар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй, нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирсээр байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан