Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээллээ.
Тухайн тохиолдол нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авжээ.
Үүний улмаас Ховд аймгийн зарим сумдын нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоож, тус аймгийн ЗӨСТ болон онцгой комисс хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ, ЗӨСҮТ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан