Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 хүн ХДХВ-ээр өвчилснийг илрүүлжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, нийслэлд арван тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түүнчлэн эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна. Манай улсын тухайд анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байжээ. Тухайн үеэс хойш халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар 358-д хүрээд буй. Харин нийт тохиолдлын 51 нь эл халдварын улмаас амиа алджээ. Мөн халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна.