ХДХВ-ИЙН ХАЛДВАР ТЭЭСЭН 653 ХҮН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр” жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд болдог уламжлалтай. Энэхүү өдрийг угтан  “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон Монголын өнөөгийн байдал” сэдвээр өчигдөр ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд болон ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийжээ.

Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдлыг бүртгэсэн бол өнөөдрийн байдлаар 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Гэвч бүртгэгдсэн 267 тохиолдлын цаана тооцооллын дагуу 400 гаруй тохиолдол бий гэж үзэж байгаа аж. 

Энэ тухай ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Д.Байгалмаа “Тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Харин 2018 оны эхний арван сарын байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 266 (өнөөдрийн байдлаар энэ тоо 267 болсон) байгаа.

Үүний цаана дахиад 400 орчим хүн өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа. Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүнд 10-15 жилийн турш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гагцхүү шинжилгээнд орсноор л мэдэгдэнэ. Тиймээс бид энэ жил “Яг одоо шинжилгээнд” уриан дор иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд явуулж байна” гэв. 

О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан