1990 оноос хойш нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, биеэ үнэлэх, эрт бэлгийн харьцаанд орох нь нэмэгдсэнээр бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссэн.
2018 оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13127 тохиолдол бүртгэгдсэний 33,9 хувийг заг хүйтэн, 38,2 хувийг тэмбүү, 27,8 хувийг трихомониазын халдвар, 0,1 хувийг хүний дархлал хомсдолын вирусын (ХДХВ)халдвар, дархлалын олдмол хомсдол (ДОХ) тус тус эзэлжээ.
Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар 42 хүн нас барсан бөгөөд нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны хүмүүс эзэлж байгаа.
ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.