ЭМДС: Элэгний хордлогот өвчний эмчилгээний зардлын 85 хувийг хөнгөлнө



ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор элэгний хордлогот өвчин, реактив гепатит өвчний эмийн эмчилгээг 571 мянга, мэс заслыг 927 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 1450 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 515 сая 835 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан