ЭМД-аас хэвтэн эмчлүүлэхэд хэдэн төгрөг төлөгддөг вэ?

ЭМД-аас хэвтэн эмчлүүлэхэд хэдэн төгрөг төлөгддөг вэ?

 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 570 оношны бүлэг хамаарах бөгөөд 224 оношны бүлэгт даатгуулагч иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах буюу нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах зохицуулалтыг хийсэн байна.

Тухайлбал, иргэдийн дунд зонхилон тохиолддог тархины цус харвалт /I60/-ын мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 48,915,000 төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас уг зардлыг бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.

Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношнуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын төлбөрийг хариуцан даатгуулагч иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний онош, нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг дараах зургаас харна уу.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ


  • Шинэ мэдээ
  • Их уншсан