Биед кали дутагдах нь амархан ядарч сульдах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдахад хүргэдэг. Тэгвэл калийг хэрхэн нөхөх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Кали дутагдлын бусад шинжүүд
- Биеийн хүчний ачаалал авахад шөрмөс татах
- Булчин зангирах
- Батгаших
- Артерын даралтад өөрчлөлт гарах
- Янз бүрийн шархлаа үүсэх /ходоод, 12 хуруу гэдэс, умайн хүзүүний шархлаа зэрэг/
- Арьс хуурайших, сулрах
- Гэмтсэн арьсны нөхөн төлжилт удаашрах
Калийг хэрхэн нөхөх вэ?
- Үзэмний шүүс уух
- Гүн ногоон өнгийн ногоонуудыг идэх
- Шош, төмс, тараг, загас идэх
- Хивэг, төмсний нухаш идэх
- Тугалын мах идэх