Кальцийн дутагдалыг нөхөх арга

Кальци дутагдснаар хүний биед илрэх шинж тэмдэгүүд:
1. Сэтгэл санааны тогтворгүй байдал
2. Зүрх дэлсэх, цусны даралт хэлбэлзэл
3. Харшил үүсэх, ойр ойрхон сэдрэх
4. Булчин шөрмөс татах, өвдөх, мөчид үе үе мэдээгүй юм шиг болох
5. Хүүхдийн өсөлт удаашрах
6. Хумс хугарах, гэмтэх
7. Сарын тэмдгийн хэмжээ ихсэх
8. Цус шүүрэмтгий болох

Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр:
Хvvхэд 10-13 настайд 1000 м/г
13-16 настайд 1200 м/г
16-17 настайд 1000 м/г
55 наснаас дээш 1200 м/г
Жирэмсэн, хөхүүл эхчүүд 1500 м/г -2000 м/г
Цэвэршилтийн үед 1400 м/г Кальциг өдөр бүр авч байх ёстой гэнэ.
Кальци агуулагддаг хүнс:
1 . Үнээний сүү
Үнээний сүү нь шим тэжээл ихтэй , кальцийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд кальцийг сайтар шингээхэд тустай . Үнээний сүү нь төгс төгөлдөрт хамгийн ойртсон хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжлөгдсөн хамгийн төгс органик бүтээгдэхүүн юм .
2. Тараг
Тараг нь мөн кальцийн маш сайн эх үүсвэр бөгөөд нэг аяга буюу 150 мл тараг уухад 10-аас доош насны хүүхдийн кальцийн хэрэгцээний 1/3 , том хүний 1/5ийг хангана.
3 . Бяслаг
Бяслаг нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцаар хамгийн баялаг нь бөгөөд энэ кальц нь хүний биед маш амархан шимэгддэг . Харьцуулбал: 250 грамм сүү =200 грамм тараг = 40 грамм бяслаг
4. Кальц агуулсан жүржийн шүүс
Жүрж нь эмчилгээний шилдэг жимс гэж өргөмжлөгддөг , С аминдэмээр баялаг ойролцоогоор 226 грамм жүржийн шүүсэнд агуулагдаж буй 300 мг кальц нь нэг аяга үнээний сүүн дэх кальцийн агууламжтай ойролцоо байна .
5. Хатаасан бяслаг
Хатаасан бяслаган дахь кальц ба фтор нь яс ба шүдний хөгжилд гол нөлөөтэй .
6. Буурцагны төрлүүд
Буурцагны төрлүүдийн шим тэжээл маш өндөр , ихэнх нь кальц ихээр агуулдаг . Гэхдээ уурагны харшил өгч болзошгүй тул зөвхөн нэг наснаас дээш хүүхэд буурцагны сүү, шүүс зэргийг уухыг ээжүүд анхаараарай . Мөн нэг дор ихээр ууж болохгүй.
7. Тод ногоон өнгийн навчит ногоонууд
Хүүхэд шинэ, даршилсан, хөлдөөсөн зэрэг олон төрлийн ногоон навчит хүнсний ногоонуудыг цөцгийн тосоор амтлан идэж байх нь эрүүл мэндэд тустай.
8 .Далайн байцаа
Кальцаас гадна йод ихээр агуулсан бамбай булчирхайд маш сайн нөлөөтэй. Уураг, ханаагүй өөх тосны хүчил мөн ихээр агуулагддаг байна.скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл