
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” байгуулагдсаны таван жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр /2023.06.07/ 10.00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлнэ. Иргэд харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Нээлттэй өдөрлөг 15.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус эмнэлгийн А блок /амбулатори/-ийн тавдугаар давхарт болох юм.
Нээлттэй өдөрлөгөөр:
- Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах;
- Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох;
- Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
- Цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох;
- Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх;
- Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах;
- Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
- Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах;
- Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа;
- Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх зэрэг ажлыг зохион байгуулна.