Дэлхийн Хепатитын өдөр-2019, "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг өнгөрсөн Баасан гарагт орон даяар зохион байгуулагдаж, нийслэлд Д.Сүхбаатарын талбайд хепатит В,С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн юм.
Шинжилгээнд 2,829 хүн хамрагдаж, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4,070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн хамрагдаж, 530 хүнийг элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 50 хувийн хөнгөлөлттэйгөөр хамруулжээ. Тус өдөр нийт 8,325 хүнд шинжилгээ, оношилгоо хийсэн байна.
Эх суралж: ЭМЯ