СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайн савлуур бага насны хүүхдийн дээрээс унаж, гэмтээжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайн савлуур бага насны хүүхдийн дээрээс унаж, гэмтээжээ

 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын байрны тоглоомын талбайн савлуур таван настай хүүгийн дээрээс унажээ. Хүүгийн тоглож байсан савлуур суурь хэсгээрээ салж хүүхдийн гар гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Хүүгийн биеийн байдал амин үзүүлэлт сайн гэх бөгөөд түүнийг ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Тухайн тоглоомын талбайг тохижуулсан компанийн хамааралтай хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан