“Монос” хүнсний үйлдвэрт гал гарч, нэг ажилтан түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэгдэн иржээ.
Тодруулбал, Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт байрлах “Монос” хүнсний үйлдвэрт осол гарч, тус үйлдвэрийн ажилтан 27 настай эмэгтэй Д гааны эссенз ариутгаж байхад нь гал гарч түлэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Дуудлагын дагуу цагдаагийн албанаас шалгалт явуулж эхэлсэн бөгөөд , өвчтөн одоогоор түлэнхийн тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.