КОВИД 19: Д амин дэмийн дутагдалтай хүмүүс хүнд хэлбэрээр өртөж байна


Д амин дэм нь амьсгалын замын вируст үзүүлэх төрөлхийн дархлааны хариу үйлдлийг дэмждэг, энэ амин дэмтэй хүнсний нэмэгдлүүд амьсгалын замын халдвараас сэргийлж чаддаг гэсэн судалгааны дүн олонтаа гарч, цар тахлын үеэр Д амин дэмийг хэрэглэхийг дэлхий даяар зөвлөж байсан ч Британийн эрдэмтэд энэ ойлголтыг няцаасан байсан. Харин нөгөө талаас Италийн судлаачид Европын дотоод шүүрлийн нийгэмлэгийн 25 дахь удаагийн уулзалтад Д амин дэм дутагдсанаар Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн ихэнх нь мартамхай болох, анхаарал төвлөрөл муудах зэрэг сэтгэцийн асуудалтай болж буйг тогтоосон судалгаагаа танилцуулжээ. 
 
Италийн судлаачид Европын дотоод шүүрлийн нийгэмлэгийн конгресст оролцож байна. Энэ үеэр Италийн 'Vita-Salute San Raffaele их сургууль' болон IRCCS San Raffaele эмнэлгийн судлаачид саяхан Истанбулд болсон Европын дотоод шүүрлийн нийгэмлэгийн 25 дахь удаагийн уулзалтад Д амин дэмийн түвшин бага байх нь "Covid-19"-ийн халдвараар дахин өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болон түүний үр дагаврын тухай судалгаа, шинжилгээ хийжээ.
 
Судалгааны баг эмнэлэгт хэвтэж буй 51-70 насны "Covid-19"-ийн халдвартай 100 өвчтөнд судалгаа хийсэн аж. Ингэхдээ, "Covid-19" халдвараар урт хугацааны турш өвчилсөн болон илрээгүй өвчтөнүүдийг хувааж, дараагаар нь ковидын шинж тэмдгийн хүнд байдал, нас, хүйс, архаг өвчин байгаа эсэхийг харгалзан шинжилжээ.
 

Ингээд судалгааны дүнгээс харахад тухайн халдвар авсан хүн эмнэлгээс гарснаас хойш зургаан сарын турш мартамхай болох, анхаарал төвлөрөл муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоосон байна. 
 
Эрдэмтдийн тооцоолсноор  манай гариг дээрх  хүн амын тал хувь нь Д аминдэмийн дутагдалтай бөгөөд нар салхинд гарахгүй, битүү тасалгаанд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байдаг.  Д амин дэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт ихэнх тохиолдолд харьцангуй өндөр байдгаас тэд зүрх судасны өвчинд илүү өртөмтгий байдаг. Тиймээс Д амин дэмийн шинжилгээ өгч, бие дахь амин дэмийн үзүүлэлтийг тогтоолгох шаардлагатай" хэмээн үзжээ. 
 
 
Эх сурвалж: The Journal of Clinical Endocrinology & Metabolism
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан