ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Шингэн зүйл сайн хэрэглэж байвал эм, бэлдмэл уух шаардлагагүй

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан амин дэмийн хэрэглээний талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа
- Халдвар авсан иргэдэд С, Д витамин хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэтэл иргэд эмчийн зөвлөснөөр биш дур мэдэн эдгээр витаминуудыг хэрэглэж байна. Энэ нь зөв юм уу?
- Эм, бэлдмэл хэрэглэж дархлаа дэмждэг гэх ойлголт байгаа. Ер нь бол бидний биед маш их хүч байдаг. Ажил амралтын дэглэмээ зохицуулаад, шингэн зүйл сайн хэрэглэж байвал эм, бэлдмэл уух шаардлагагүй. Эм, бэлдмэл ууж дархлаа дэмждэг гэх ойлголт байхгүй. Харин зарим витамин, эрдэс бодис дутагдсан тохиолдолд дархлааны үйл ажиллагаа сулардаг. Жишээлбэл, Д амин дэм дутагдсан хүмүүст халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх шинж тэмдэг илэрдэг. 
Эрдэмтдийн судалгаагаар Д амин дэм, цайрын дутагдалтай хүмүүс хүнд өвчилж, урт хугацаагаар эмчлүүлж байна. Тиймээс халдвар авсан хүмүүст Д амин дэм зөвлөж байгаа. 
Мөн хүнсний эслэгийг тааруулж хэрэглэвэл хүний бие дэх ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр дархлаа дэмжихэд нөлөөлдөг. 
Нийгэм, сэтгэл зүй, бие гээд гурван талаасаа эрүүл байхыг эрүүл гэж ойлгоно. Үүний тулд дасгал хөдөлгөөн хийх, хоол ундаа зохицуулах, ажил амралтын дэглэмээ зохицуулах хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудлаа бас хүлээн зөвшөөрч шийдэл, гарцаа олж байх, нийгмийн талаасаа харилцаа дугтагдаж байгаа хэдий ч цахим орчинд бас хэтэрхий их цаг хугацаа зарцуулахгүй байхад анхаараарай. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан