
Эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрт дараа дахин үйлчлүүлээрэй гэх үдэлтийн үг хамгийн тохиромжгүй гэдэг. Тэгвэл өнөө цагт эмнэлгээр дараа, дахин үйлчлүүлээрэй гэх үгсийг хэрэглэхээс аргагүй болжээ. Учир нь эмнэлгийн орчин ариун байх ёстой гэдэг асуудал ул болж, иргэд хэвтэн өвчнөө эдгээж, илаарьшуулсан ч гэр бүлдээ элдэв нянгийн халдвар тээж очих нь энүүхэнд болж, С.Чинзориг сайд аа.


Энэ нь эмнэлгийн орчинд хэрэглэгдэж буй хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлстэй холбоотой бөгөөд тэдгээрийг ариутгадаггүйгээс нян, бактериар дамжсан халдвар нийгмийн эрүүл мэндийн эсрэг харанга дэлдэж байна.
Өвдөөд очсон иргэд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудас, хөнжлийг өмнөх хүний хэвтрийн халуун арилаагүй шахам байхад л өөрсдийн цагаан хэрэглэлээ дэвсэхээс аргагүйд хүрдэг талаар ярьж байна.
.jpg)
Харамсалтай нь тэд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх гэж байгаа болохоор гэдэг хүлээлтээс болоод гомдол мэдүүлж, хөнжил, гудасных нь бохир завааныг ч хэлж чадахгүй хэлээ хазаад өнгөрдөг.

Гэвч тийн хэлээ хазаж, дуугүй өнгөрдөг цаг үгүй болжээ. Иргэн та чимээгүй өнгөрснөөр эмнэлгүүдийн ариун орчин үгүй болж, тэр хэрээр нян бактерийн үржил, мотиваци өөрчлөгдөж буй нь Монголын эрүүл мэндийн салбараас ч хурдан хөгжиж, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагавар нь ч ноцтой болж байна.
Уг нь ДЭМБ-аас эмнэлгийн орчин 95 хувийн бохирдолтой байдаг гэж тогтоосон байдаг. Гэтэл манай улсын эмнэлгүүд дээрх зөвлөмжийг мэддэг хэрнээ огт ариутгал халдваргүйжүүлэлт хийхээ больсныг салбарын сайд С.Чинзориг та мэдэж байгаа биз дээ.
Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүйн улмаас хэчнээн төрлийн өвчин эмгэгийг иргэд тээж, түгээж байгаа талаарх судалгааны ажлуудын тайлан ч гарчихсан байна. Салбарын тань “хурган дарга" нарын шүүгээнд шороонд дарагдахаа шахсан тэрхүү тайлан мэдээтэй танилцаж, нийтийн, нийгмийн эрүүл мэндийн эсрэг ажиллаж буй хүмүүстээ хариуцлага тооцож, эмнэлгийн орчны ариун байдлыг сэргээсэн нь дээр байна шүү.
https://erennews.mn/article/59964