Заримдаа бид тархиа амрааж, сэргээх шаардлагатай болдог. Ялангуяа хаврын урт өдрүүдэд их ажлын хажуугаар түр амсхийн тархиа сэргээхэд туслах 6 аргыг нэрлэе.
Үгийн сүлжээ ба оюун ухааны тоглоом тогло
Энэ нь тархийг сэргээж, хэрэггүй бодол, эргэлзээ, түгшүүрийг дардаг.
Йог, бясалгал хий
Йогийн дасгал нь стрессийг бууруулдаг. Тайвнаар амьсгалж сурснаар стрессээс ангижран, цусны даралт буурч, бүх биеийн булчингууд амарснаар тархи ч амрах юм.
Элсэн чихрийн хэрэглээгээ багасга
Элсэн чихэр нь хүнсний бүтээгдэхүүн биш юм. Нүүрс усны хувирсан хэлбэрийн нэг болох элсэн чихэр нь ой ухааныг бага багаар алдагдалд оруулж, мэдрэлийн эмгэг ч үүсгэж чаддаг.
Витамин В-г хангалттай ав
Витамин В-г хоол хүнсээрээ дамжуулан хангалттай авахын хажуугаар цагаан талхны хэрэглээгээ зогсоо. Учир нь цардуул нь эдгээр амин дэмийг биед шингэхэд саад болдог.
Шөнийн цагаар бүү хоолло
Шөнийн цагаар хүнд хоол идвэл урт хугацааны стрессийг үүсгэдэг. Ходоод хоолыг шингээж чадахгүй шөнөжин ажиллаж хонодог учир маргаашийн турш таны сэтгэл санаа хямрах болно.
Бэлгийн харилцаанд ор
Секс нь тархины үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг. Гэхдээ бэлгийн амьдралд эрт орсон хүмүүс болон механик өдөөлт, насанд хүрэгчдийн кинонд донтогсдын оюуны чадамж ердийнхөөс илүү сул байдаг нь судалгаагаар тогтоогдсон тул энэ ойлголт дээр хэт туйлшрахгүй байгаарай.