Халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриалав


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал  мэдээлэл хийсэн. Түүний мэдээлснээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааа аж.
Гэхдээ хэдийгээр томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай байгаа тул олон нийтийн газар зорчихдоо амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулан уриалж, эмнэлгүүдэд эмийн 3 сарын нөөц бэлтгэсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан