Сүүлчийн төрөлтөө 35-аас дээш насандаа хийсэн эмэгтэйчүүд эрт төрсөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилтийн дараа яс сийрэгжих өвчин тусах магадлал гурав дахин ихэсдэг тухай судалгааны үр дүн гарчээ.
БНСУ-ын Католик их сургуулийн харьяа ариун Мариагийн эмнэлэг эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтарч 2010-2012 онд эрүүл мэндийн шим тэжээлийн судалгаанд бүртгэгдсэн цэвэршсэн 4546 эмэгтэйчүүдээс судалгаанд тохирох 1328 эмэгтэйг сонгож, төрөх нас болон яс сийрэгжих өвчний харилцан хамаарлыг судалжээ. Судалгааны үр дүнд цэвэршсэн эмэгтэйчүүдийн яс сийрэгжих өвчний хувь 35.24% буюу 3 хүн тутмын 1 гэсэн хариу гарсан байна. Ялангуяа төрөлтийн тоо их, сүүлчийн төрөх нас ихсэх тусам яс сийрэгжих өвчин тусах магадлал ихэсдэг аж. Өөрөөр хэлбэл дөрөв дэхь удаагийн төрөлт буюу сүүлчийн төрөлт 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн дээрх өвчнөөр өвдөх магадлал гурав дахин өсчээ.
Эх сурвалж: mglradio.com