УАУ-д хийн өвчин нийт 62 байдаг бөгөөд хийн ерөнхийн өвчний ерөнхий шинжид толгой эргэж чих шуугих шинж илэрдэг хэдий ч ТОЛГОЙН, ЧИХНИЙ, БӨӨРНИЙ хий болон амь баригч хийн өвчлөлийн үед толгой эргэх, чих шуугих, сонсгол буурах шинжүүд илэрдэг. Толгойн өвчин нийт 14 байдаг бөгөөд толгой хийнээс болсон өвчний үед шанаа ухархайгаар хатгаж өвдөх, чих шуугих зэрэг шинж илэрдэг. Чихний өвчин нийт 10 байдаг бөгөөд хийгээр шалтгаалсан чихний өвчний үед чих хоосорсон мэт санагдана, толгой таллаж өвдөх зэрэг шинж илэрдэг. Бөөрний өвчин нийт 8 байдаг бөгөөд бөөрний хийн өвчний үед бөөр бэлхүүс унжираад байгаа юм шиг мөртлөө өвчин хаана байгааг хэлж чадахгүй, чихний сонсгол буурах шинж илэрдэг.
Зөвөлгөө:
1. Хийн өвчний эмийн эмчилгээ нь ШӨЛ, АРХИ, ГАРГАЛТ, ТАЛХ, ТОСОН эм гэсэн 5 зүйл байдаг.
Шөлөн эм: Хязаалан хонины толгойн 2 чих, 2 хамар, амыг нь сонгино сармисаар бөглөн шөл гаргаж авна. Гаргаж авсан шөлөндөө жамц давс, цагаан гааг амталгаагаараа хийн халуун бүлээнээр ууж тархийг идэх нь толгой эргэж, чих шуугих зэрэг зовиурт тань бага зэрэг боловч туслах идээ болно.
2. Шөл хөрөх үед дээр нь тогтсон тосыг хамж аваад хадгалж болно. Тус тосоороо 2 хамрын нүх, 2 шанаа, 2 чихний ар, 2 чамархай, толгойн орой зэрэг эрхий дарам бэлчирүүдийг багахан тослож болно. Энэ нь толгойн хийг дарахад туслана, хэрэв тосгүй бол гүнждийн тосоор тус бэлчрүүдийг багахан тослож болно.
3. Болж өгвөл 1 литр шөл гаргаж аваад 1 удаагийн 5 ширхэг цаасан аяганд шөлөө хувааж хөлдөөгөөд үдээс хойш 15:40-19:40 цагийн хооронд буцалган ууж болно.
4. Чанасан толгойн эрүүг бүлээнээр нь өөрийн түүш шанааг адил чиглэлээр тавьж жигнэх нь багш, худалдааны төлөөлөгч зэрэг их ярьдаг ажилтай хүмүүс болон эрүү зуурах, чих шуугих, эрүү гацах мултрах, ам гүйцэт нээгдэхгүй байгаа мэт зэрэг шинж илэрдэг хүмүүст туслана.
5. Гүзээнд нь битүү чанаж болно.
Анхааруулга:1. Хязаалан хонь
2. Таны тархины цусан хангамж муудсан, тархины судасны нарийсал, тархины хавдар, цүлхэнтэй, дунд чихний үрэвсэл болон чихний болон дагзны булчин чангарлаас шалтгаалсан чих шуугилт, толгой эргэж байгаа бол дээрх арга нь танд үр дүн үзүүлэхгүй. Буйлны үрэвсэлтэй үед түүш шанааг жигнэхгүй.
Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл