Электрон тамхи хүний нүүрний хэвийг алдагдуулдаг



Виржинийн хамтын нөхөрлөлийн их сургуулийн эрдэмтэд жирэмсний үед электрон тамхи татах нь ургийн нүүрэнд амны хөндийн төрөлхийн гажиг үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ талаар “Medical Xpress” порталд нийтэлсэн ажилд дурдсан байна. Судлаачид мэлхийний үр хөврөлд туршилт хийж, түүнийг никотин, пропилен, гликоль, ургамлын глицерин, янз бүрийн үнэрт нэгдлүүд бүхий тамхины найрлагатай зүйлд хийжээ.
Гэтэл мэлхийний үр хөврөлийн 75%-д нь хоншоорын гажиг ажиглагдаж, сүүлд нь амны хэсэгт нь давамгайлж шилжиж байжээ.
“Бид олон нийтэд электрон тамхины аюулыг мэдээлж, улстөрчдийг илүү хатуу бодлого баримтлахыг уриалах зорилготой байна” хэмээн судалгааны удирдагч Аманда Дикинсон мэдэгджээ.
Электрон тамхи ер нь огт аюулгүй зүйл биш. Нэг удаа хэрэглэсэн ч судасны үйл ажиллагааг алдагдуулдаг хортой ажээ. Энэхүү дүгнэлтийг Баруун Виржинийн их сургуулийн эрдэмтэд гаргасан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан