Электрон тамхи ердийн тамхинаас хортой болохыг баталжээ


Электрон тамхийг удаан хугацаанд хэрэглэх нь зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.
“Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology” сэтгүүлд бичсэнээр, электрон болон ердийн тамхийг нэгэн зэрэг хэрэглэх нь аль нэгийг нь хэрэглэснээс илүү эрсдэл учруулдаг байна. Эрдэмтдийн явуулсан судалгаанд ердийн тамхи, цахилгаан тамхи хэрэглэдэг болон тамхи татдаггүй нийт 120 хүн оролцжээ. Судлаачид оролцогчдын цусан дахь азотын ислийн хэмжээг тодорхойлсноор эсийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа эсэхийг тогтоожээ. Мөн тэдний судасны нэвчилтийг нь шинжилсэн байна. Судасны нэвчилт өндөр болсноор цусны эргэлт муудаж, зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгддэг байна. Судалгаагаар, электрон тамхи хэрэглэгчид болон тамхичдын цусан дахь азотын ислийн хэмжээ тамхи татдаггүй хүнийхтэй харьцуулахад ихээхэн буурсан байжээ. Вэйп хэрэглэгчдийн судасны нэвчилт ердийн тамхи татдаг хүнийхээс илүү өндөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, вэйп хэрэглэгчдийн зүрх судасны өвчин тусах эрсдэл нь өндөр гарчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан