Улирал солигдох үед дархлаа дэмжих хоол хүнс


Улирал солигдох үед хүн бүр ядарч, сульддаг. Энэ үед дархлаагаа дэмжих эхний алхам бол хоол тэжээлдээ анхаарал хандуулах юм. Биеийн дархлааг хоол хүнсээр дамжуулан бэхжүүлэх боломжтой тул дараах жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

ЦИТРУС ЖИМС
     Витамин C нь цусны цагаан эсийг нэмэгдүүлэн улмаар дархлааг сайжруулахад тусалдаг. Эдгээр цагаан эс нь халдвартай тэмцэхэд онцгой хувь нэмэртэй бөгөөд таны бие витаминыг үйлдвэрлэх эсвэл хадгалдаггүй учраас өдөр тутамдаа С аминдэм ихтэй цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэх хэрэгтэй. Түгээмэл цитрус жимснүүд:
•           Бэрсүүт жүрж
•           Оранж
•           Мандарин
•           Нимбэг
•           Лайм
УЛААН ЧИНЖҮҮ
     Улаан чинжүү нь цитрусаас хоёр дахин илүү витамин C агуулдаг. Мөн  бета картины баялаг эх үүсвэр юм. Таны дархлааг сайжруулахаас гадна витамин C нь арьсыг эрүүл байлгахад тусалдаг. Харин бета картин нь нүд, арьсны эрүүл мэндэд тустай.
БРОККОЛИ
    Брокколи нь витамин болон эрдэс бодисоор баялаг юм. А, С, Е витамин болон бусад олон антиоксидант, эслэгүүд брокколид агуулагддаг Брокколины эрдэс, шим тэжээлийг алдагдуулахгүйн тулд жигнэх юмуу цөөн минутанд болгох хэрэгтэй.
САРМИС
    Дэлхийн аль ч хоолны жорд сармис багтсан байдаг. Эрт дээр үеэс эхлэн хүмүүс халдвартай тэмцэх саримсны онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн судалгаагаар сармис нь цусны даралтыг бууруулж, судасны хатуурлыг  удаашруулдгийг тогтоожээ. Сармисны дархлаа сайжруулах шинж чанар нь хүхрийн нэгдэл бүхий аллицины агууламжаас үүдэлтэй.
ЦАГААН ГАА
    Цагаан гаа нь хоолой өвдөх болон бусад өвчний үрэвслийг бууруулж, дотор муухайралтыг багасгана. Мөн архаг өвчинд тустайгаас гадна холестриныг бууруулах чадвартай хэмээн сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна.
БУУЦАЙ
    Бууцай нь  С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета каротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны  халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Брокколитой адил бууцайны тэжээллэг чанарыг хадгалахын тулд аль болох бага чанах нь эрүүл мэндэд тустай.
ТАРАГ
      Идэвхтэй өсгөвөр нь таны дархлааг идэвхжүүлж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Элдэв жимс болон сахрын орцгүй энгийн таргийг сонгон жимс, зөгийн балаар амтлан идэх нь илүү тустай. Тараг нь мөн Д аминдэмийн эх үүсвэр болдог тул  Д аминдэмээр баяжуулсан таргийг сонгоорой. Д аминдэм нь дархлааг сайжруулж, бие мах бодийг өвчний эсрэг байгалийн хамгаалалтыг сайжруулдаг.
КУРКУМА
     Куркума нь олон төрлийн каррины орцонд багтсан байдаг. Энэхүү цайвар шаргал, гашуун амтлагчийг үе мөчний өвчний үрэвслийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд үүнд агуулагдах өндөр концетрацитай куркумин нь булчингийн гэмтлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан