Витамин С ихээр агуулдаг байгалийн 10 эх үүсвэр

Витамин С  нь эд эсийг залуужуулж, дархлааг бэхжүүлж мөн төмрийг шингээхэд тус болдог. Бас ханиад томууны эсрэг хүчтэй тэмцэгч гэгддэг. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар хоногт авах тун эмэгтэйчүүд 75мг, эрэгтэйчүүд 90 мг байдаг байна. Гэхдээ  витамин С-г хэрэглэхийн тулд заавал эмийн сан явах хэрэггүй. Байгалийн бүтээгдэхүүнээс хоногийн тунгаа авцгаах боломж байна.
1.  Гуава. Халуун орны энэ ховорхон жимс жагсаалтыг тэргүүлж байна. Апельсинаас тав дахин илүү витамин С түүнд агуулагддаг байна. Их хурц үнэртэй, исгэлэн амттай. Тал стакан гуава жимсэнд 188мг витамин С агуулагддаг ба ердөө 56 ккал. 
2. Улаан чинжүү. Зөвхөн цитрусын төрлийн жимсэнд С витамин байдаг гэж боддог бол та андуурч байна. Улаан чинжүүнд түүнээс хамаагүй их байдаг. Мөн тэрээр А витаминаар баялаг. Тал аяга хэрчсэн чинжүү 142 мг витамин С агуулдаг бөгөөд  20 ккал байдаг.  Болгосон чинжүүнд 116 мг витамин С байдаг.  
3. Киви. Дундаж хэмжээтэй киви жимс идэхэд та 70 мг витамин С авна.  46 ккал.  
4.  Жүрж. Хүмүүсийн дуртай жимсний нэг. Дундаж апельсин 70 мг витамин С агуулдаг, 62 ккал. Хэрвээ  та шүүсийг нь уухыг илүүд үздэг бол  180мл шүүс нь 61-93мг С аминдэм агуулдаг ба 79-84 ккал.  
5. Ногоон чинжүү. Нэг жижиг ногоон чинжүү 60мг витамин С агуулдаг, 15 ккал, болгосон нь  ердөө 51 мг. 
6. Бэрсүүт жүржийн шүүс: Тал бэрсүүт жүрж нь 39 мг витамин С агуулдаг, 52 ккал. Харин 180 мл  шүүс нь 50-70 мг витамин С агуулдаг, 71-86 ккал.  
7. Ногооны шүүс. Олон төрлийн ногооны шүүс нь олон янзын витаминтай ба тэр дундаа С ихээр агуулдаг. Улаан лоолийн шүүс бол ликопинээр баялаг. Энэ нь антиоксидант ба олон хүнд өвчин ба тэр дундаа хорт хавдрын эсрэг үйлдэлтэй. 180 мл ногооны шүүсэнд 50 мг витамин С агуулдаг, 34 ккал. 
8. Гүзээлзгэнэ. Энэ жимс нь эслэг ихтэй, антиоксидант. Тал стакан гүзээлзгэнэд 49 мг  витамин С агуулдаг, 27 ккал. 
9. Брюссель байцаа. Энэ ногоонд ганц л дутагдал бий, хүүхдэд тохирохгүй. 100 мг байцаанд 48 мг витамин С агуулдаг, 28 ккал. 300 мкг ховорхон байдаг витамин  к агуулагддаг. 
10. Канталупа амтат гуа. Дундаж амтат гуаны 1\4 нь  47 мг витамин С агуулдаг,  51 ккал.  
Эх сурвалж: goodhouse.ru
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан