Тамхинаас үүдэлтэй нас баралт хоёр дахин нэмэгджээ


Монгол Улсын нийслэл агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Монголчууд халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд мөн хоёрдугаарт ордог. Манай улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлж байгаа нь ийм таагүй “рекорд”-ыг эзэмшихэд хүргэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи. 
Гэтэл өнөөдөр манай улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. 
Түүнчлэн, 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ. 
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан